Цэс Close

Iphone 13 гар утас энэ сарын 24-ны өдрөөс эхлэн худалдаанд гарна

Apple компани Iphone 13 загварын 4 хувилбарын гар утсаа энэ сарын 14-ны 10 цагт виртуал хэлбэрээр танилцуулах юм.

Тодруулбал, Iphone 13, Mini, Pro, Promax зэрэг загварыг харах боломжтой байна. Эдгээр шинэ загварын гар утас нь хиймэл дагуулын холболтыг дэмжих зорилгоор гар утас сүлжээгүй үед дуудлага хийх, мессэж илгээх боломжтой ч энэ нь зөвхөн яаралтай тусламжийн үйлчилгээтэй холбогдоход ашиглагдана хэмээн Блүүмбэрг уламжилсан.

Онцлох өөр нэг зүйл нь өнгөний бүрэлдэхүүнд “Sunset gold” буюу алтлаг шаргал, “Rose gold” буюу алтлаг сарнайн болон хар өнгө  нэмж магадгүй гэсэн таамаг байгаа аж. Харин батерейны хувьд өнгөрсөн 6 дугаар сарын эхээр Хятадын нийгмийн сүлжээний Weibo-оос гаргасан мэдээллээр Iphone 13-ийн загвар бүр нь өмнөхөөсөө илүү том хэмжээтэй байж магадгүй гэсэн юм.

Apple шинэ загварын гар утасны үнийн хувьд Iphone 12-той адил буюу тус бүр нь  $699,  $799,  $999 болон  $1099 гэж шинжээч Мин Чи Куо мэдээлсэн. Мөн одоогийн загваруудад байгаа камерын хэсэгт байрлах нүүр таних мэдрэгч нь утасны хүрээн дээр байрлаж магадгүй гэсэн таамгыг дэвшүүлээд байна.

Дашрамд дурдахад дээрх шинэ загварын гар утас нь энэ сарын 24-ны өдрөөс эхлэн худалдаалагдах аж.

Бэлтгэсэн: Б.Цэндмаа

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах