Цэс Close

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид Монголын хоёр улстөрчийг хөрөнгөө нуун дарагдуулсныг илрүүлжээ

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консерциум (ICIJ) байгууллага дэлхийн олон орны улстөрчид, төрчид болон урлаг соёлын төлөөллүүдийн нууц хөрөнгийн мэдээллийг  “Pandora Papers” нэрийн дор ил болгосон талаар мэдээлсэн. 

Дэлхийн 90 улсын 336 улстөрч, төрийн өндөр албан тушаалтан хийгээд урлаг соёлын төлөөллүүдийн нууц хөрөнгийг ил болгосон тус мэдээлэлд Монголын хоёр ч улстөрч багтжээ. Өөрөөр хэлбэл татвараа нуун дарагдуулах замаар, эсвэл татваргүй бүсэд үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, мөнгөө хадгалах, бусад компани болон эд хөрөнгийг эзэмшсэн тэр хоёр эрхэм хэн бэ? гэдэг асуулт гарч ирж байна.

Одоогоор олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг одоогийн байдлаар өөрсдийн гартаа оруулсан нийт мэдээллийнхээ ердөө дөрвөн хувийг л боловсруулсан нь энэ аж. "Pandora papers"-н гаргасан мэдээллийг улс орон бүрээр нарийвчлан харах боломжгүй байгаа бөгөөд зөвхөн ICIJ-ийн гишүүд хандах боломжтой ч улс төрчдийн мэдээлэл бага багаар ил болсоор байна.

Дээрх мэдээлэл ил болсон даруйд бид шуурхай мэдээлэх болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах