Цэс Close

Албаны nema.gov.mn сайтыг стандартын дагуу орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан шинэчиллээ

Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлог, ард иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол хүргэдэг nema.gov.mn сайтыг 2017 оноос хойш зургаан жилийн дараа MNS 6285:2017 төрийн байгууллагын вэбсайтад тавих стандартын дагуу шинэчлэн олны хүртээл болголоо.

Энэ удаагийн вэбсайтыг хэрэглэгч хэрэглэхэд хялбар, ойлгомжтой болгож, гамшиг, ослын мэдээ, мэдээллийг хүлээн авахад илүү хялбар болгох зорилгын хүрээнд  ХЭРЭГЛЭГЧ ТӨВТЭЙ сайт болгож шинэчлээд байна.

Орчин цагийн техникийн шинэчлэл, цаг үеийн хэрэгцээ, шаардлага, иргэдийн хүсэл сонирхолд нийцүүлэн шинэчилсэн цахим сайтад гамшиг, ослын талаарх нэгдсэн статистик, иргэд, олон нийтэд зориулсан зөвлөгөө, мэдээлэл бүхий belenbai.mn, Цаг уурын байгууллага болон Статистикийн үндэсний хорооноос гаргадаг гамшиг, ослын талаарх мэдээ, мэдээлэл болоод албаны хэмжээнд өрнөж байгаа онцлох үйл явдлуудыг цаг алдалгүй богино хугацаанд шуурхай авах боломжийг бүрдүүллээ.

Мөн гар утсаараа иргэн бүр өөрт хэрэгцээт шаардлагатай бүхий л  мэдээллийг авах  боломжтой болгож, орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан шинэчилсэн гэдгээрээ онцлогтой юм.

Тухайлбал,

Онцгой байдлын байгууллагатай холбоотой гарсан бодлогын бичиг баримт, хууль тогтоомжийг хялбар байдлаар ангилж хайх боломжит бүтцийг бий болгосон. Өөрөөр хэлбэл, нэр, дугаар, батлагдсан огноогоор хайх боломжтой болсон. Нэг үйлдлээр хаанаас ч хайлт хийх боломжтой бөгөөд хайлтын алгоритмд Google-ийн хайлтын аргыг ашигласан.

Сайтыг мэдээ, нийтлэл хэсгийг хэрэгцээт функцүүдээр сайжруулж, сошиал сувгуудад тохиромжтой мэдээлэл түгээх боломжуудыг бүрдүүлж, уншигч хэрэгтэй мэдээ, мэдээллээ өөрийн сошиал сувгаар бусдад түгээх боломжтой боллоо.

Түүнчлэн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж үсгийн хэмжээг ихэсгэх, багасгах тохиргоог хийж, гамшиг, ослын дуудлага мэдээлэл өгөх гэж байгаа иргэн сайт руу хандсанаар 101,105 дугаар луу автоматаар залгах боломжтой болгосон зэргээр хуудас бүрээс чухал шаардлагатай үйлдлүүдийг авах боломжуудыг компьютер, гар утаснаас үзэхэд тохиромжтой байдлаар шинэчиллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах