Цэс Close

Алекс Фергюсон хэн рүү микроавтобус илгээдэг байв?

[cmsmasters_row data_shortcode_id="zjldvguq4" data_padding_bottom_mobile_v="0" data_padding_top_mobile_v="0" data_padding_bottom_mobile_h="0" data_padding_top_mobile_h="0" data_padding_bottom_tablet="0" data_padding_top_tablet="0" data_padding_bottom_laptop="0" data_padding_top_laptop="0" data_padding_bottom_large="0" data_padding_top_large="0" data_padding_bottom="50" data_padding_top="0" data_bg_parallax_ratio="0.5" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center" data_color="default" data_bot_style="default" data_top_style="default" data_padding_right="3" data_padding_left="3" data_width="boxed"][cmsmasters_column data_width="1/1" data_shortcode_id="1o5iw2hlbl" data_animation_delay="0" data_border_style="default" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center"][cmsmasters_text shortcode_id="my4hzuytl" animation_delay="0"]

 

Сэр Алекс Фергюсоны тухай олон зуу, мянган түүх байдаг нь дамжиггүй. Тэгвэл жилийн өмнө сэтгүүлч Жереми Клэй хэмээх эр нэгэн түүхийг нэмж хүүрнэснийг хүргэе.

“Би Лестер хотноо Mercury сонинд ажилладаг байлаа. Твиттерээс өмнөх үе шүү дээ. Уншигчдад нийтлэл таалагдахгүй бол редакц руу уурлаж бухимдсан захидлаа харамгүй илгээдэг үе гэсэн үг. Зарим нь бүр редакц дээр хүрээд ирнэ. Тэгээд бууж гарна даа.

Элис яг тийм хүмүүсийн нэг байлаа. Mercury-г алдалгүй уншина. За, тэгээд нэг л өгүүлбэр, үг таалагдахгүй бол хотын нэг захаас нөгөө зах хүртэл таагүй үгс чулуудахаар  хүрээд ирнэ. Магадгүй үнэхээр би шүүмжлүүлэхээр хэмжээнд бичдэг ч байсан байж мэднэ.

Элис Лондонд төрсөн хүн. Тэгсэн хэрнээ “Манчестер Юнайтед”-ыг үнэнчээр дэмжинэ. Ер нь сайн эмэгтэй гэж хэлж болох ч зан авир нь бол чанга шүү дээ. “Чи “Манчестер Юнайтед”-ын тухай бичих ёстой!” гэж намайг хэд хэдэн удаа загнасан удаатай. Загнахаар нь би хэлнэ л дээ, “Энэ чинь Лестерийн сонин. Би энд болж буй үйл явдлыг бичих ёстой” гэж. Тэгсэн ч гэсэн түүнийг минь сонсохгүй, өөрийнхөөрөө зүтгэнэ. Ерөнхий редактор болгочихмоор хөгшин байсан юм.

Хожим би түүнийг “Манчестер Юнайтед”-ын улирлын тоглолтын тасалбарыг багцаар авдаг хамгийн ахмад настай фанат байсныг мэдэж билээ. Үүнд нэг гайхалтай түүх оршдог. Сэр Алекс Фергюсон зөвхөн түүнд зориулж тоглолт бүрийн өмнө микроавтобус илгээдэг байж. Өндөр настай хүн 200 километрийн цаанаас “Олд Траффорд”-д ирж тоглолтоо үзэх хүндрэлтэйг Сэр Алекс ойлгоод тэгдэг байж л дээ. Тэгээд тоглолт дуусахаар өнөөх микроавтобусаараа хүргэж өгнө. Тоглолт бүрт шүү.

Сүүлд Элис дахиад л намайг загнахаар нэг ирсэн юм. Тэгэхдээ “Би одоо “Олд Траффорд”-д очиж тоглолт үзэхээ больсон. Бараг юм харахаа больсон хүн тэнд очоод яахав дээ” гэж билээ. Тэгэхэд бараг 90 нас хүрч байсан байх.

Нүдэндээ хагалгаа хийлгэж болох ч хэт өндөр настай гээд хийлгээгүй гэж байсан. Сэр Алекс Фергюсон хагалгааны төлбөрийг даая гэсэн тухай хэлсэн юмдаг. Тэр яриаг нь сонсоод би тэмдэглэлийн дэвтрээ гаргаж ирээд тэмдэглэх гэв. Гэтэл Элис “Үүнийг бичээд хэрэггүй ээ” гэсэн. Сэр Алекс Фергюсон олон түмэнд зарлалгүй түүнд тусалж байсан шиг Элис ч тэр явдлыг олны хүртээлд хүргэхийг хүсээгүй юм. Зүгээр л Сэр Алексийг ямар хүн гэдгийг л надад ойлгуулах гэж хэлсэн нь тэр. Тэгээд би тэмдэглэлийн дэвтрээ цааш тавиад тэр өдөр сониндоо орон нутгийн удирдлагад иргэд дургүй байгаа тухай нийтлэл бичиж билээ.

Тэгэхэд л би Элисийг сүүлчийн удаа харсан юм. Хэрвээ тэр твиттерийн эрин үе хүртэл насаллаа ч гэсэн энэ түүхийг бичүүлэхийг хүсэхгүй байх байсан болов уу. Алекс Фергюсоны төлөө амиа ч өгөхөд бэлэн шахуу эмгэн байсан даа” хэмээн сэтгүүлч Жереми Клэй өгүүлжээ.

Р.Гэгээ

[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах