Цэс Close

БНСУ: БНАСАУ Япон тэнгис рүү үл мэдэгдэх пуужин харвалаа

БНАСАУ Япон тэнгис рүү үл мэдэгдэх пуужин харважээ.

Энэ талаар БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээлсэн ч тэд БНАСАУ үл мэдэгдэх нэг пуужин харвасан гэхээс өөр мэдээлэл өгөөгүй байна.

Харин Японы эргийн хамгаалалтын албаныхан БНАСАУ Япон тэнгис рүү баллистик пуужин харвасан гэж мэдээлээд, пуужингийн хэлтэрхий унах эрсдэлтэй талаар тухайн бүсэд байгаа загас агнуурын хөлөг онгоцуудад анхааруулжээ. Үүний дараахан Японы Ерөнхий сайд БНАСАУ Япон тэнгис рүү хоёр баллистик пуужин харвасан хэмээн мэдэгдсэн байна. 

Сануулахад, өнгөрөгч есдүгээр сард Пёньян пуужингийн хэд хэдэн пуужин туршилт явуулж улмаар есдүгээр сарын 15 -нд БНАСАУ Япон тэнгис рүү хоёр баллистик пуужин харвасан билээ. Тус пуужингууд нь Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан талаар мэдээлж байсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах