Цэс Close

Ерөнхийлөгч маргааш Хархорум хотын тухай хичээл заана

Жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг улс орон даяар зохион байгуулдаг уламжлалтай. Түүнчлэн жил бүрийн хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу есдүгээр сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч хүүхэд багачуудад теле хичээл заадаг жишгийг дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд тогтоосон байдаг.

Гэвч 2021, 2022 онд цар тахлын улмаас тус уламжлалыг ч, хичээлийн шинэ жилийн нээлтийг ч улирсан. Харин өнгөрсөн  хичээлийн шинэ жилийн нээлтийг нэгдсэн журмаар зохион байгуулсан ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сурагчдад теле хичээл заагаагүй юм. Түүний оронд Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир түүх, соёлын талаар хичээл заасан.

Харин энэ жил Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сурагчдад эртний Хархорум хотын тухай хичээл заахаар болсон байна. Энэ нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд, төрийн тэргүүн болсноосоо хойш, хичээлийн шинэ жилээр сурагчдад зааж буй анхны хичээл юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах