Жолооч нар хоорондоо маргалдаж, санаатайгаар машин мөргөсөн үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

"Lexus 470", "Hyundai Porter" маркийн автомашины жолооч нар хоорондоо маргалдаж, санаатайгаар автомашин мөргөсөн хэрэг гарчээ.
Тодруулбал, БГД-ийн есдүгээр хороо "СОТ-ын хүүхдийн талбайн зогсоол дээр согтуу автомашинтай хүн машинууд мөргөөд байна" гэх дуудлага мэдээлэл тавдугаар сарын 1-ний өдрийн 21:05 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийн дагуу шалгахад "Lexus 470" маркийн автомашины жолооч "Hyundai Porter" маркийн автомашины жолооч нар хоорондоо маргалдаж, санаатайгаар автомашин мөргөсөн нь тогтоогджээ.
Тухайн хоёр жолоочийг согтуурлын зэрэг хэмжих багажаар шалгахад архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан аж. Уг үйлдэлд БГД-ийн Цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
Сэтгэгдэл үлдээх