Цэс Close

Залилах гэмт хэрэг үйлдэн эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг Монголоос баривчилжээ

Залилах гэмт хэрэг үйлдэж эрэн сурвалжлагдаж байсан Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэнийг баривчилж, шилжүүлсэн болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

БНСУ-д үндэстэн дамнасан санхүүгийн залилах гэмт хэрэг үйлдэж Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан иргэн “К”-г Монгол Улсын нутаг дэвсгэрт орогнож байхад нь илрүүлэн энэ оны зургаадугаар сарын 21-ний өдөр баривчлан шилжүүлж өгөх зорилгоор цагдан хорьж байжээ.

“К” гэгчийг энэ сарын 9-ний өдөр тус улсын Хууль зүйн яам, Ерөнхий Прокурорын Газар, Үндэсний Цагдаагийн ерөнхий газрын алба хаагчдаас бүрдсэн хуяглан хүргэх баг Монгол Улсад ирж, шилжүүлэн авах ажиллагааг гүйцэтгэсэн байна.

 

Эх сурвалж: ЦЕГ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах