Их Британи Ковидын улаан жагсаалтаасаа Монгол Улсыг хасчээ
Их Британийн эрх баригчид Ковидын улаан жагсаалтаас Монгол Улсыг хасах шийдвэр гаргажээ. Улмаар тус улс улаан жагсаалтад ордог орнуудын тоогоо 54-өөс долоо болгон бууруулсан байна.
Дээрх журам аравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх аж.
Дараах 47 улсыг улаан жагсаалтаас хассан байна. Тодруулбал,
Афганистан, Ангола, Аргентин, Боливи, Ботсвана, Бразил, Бурунди, Кабо Верде, Чили, Конго (Бүгд Найрамдах Ардчилсан Улс), Коста Рика, Куба, Эритреа, Эсватини, Этиоп, Францын Гвиана, Гүрж, Гайана, Индонез, Лесото, Малави, Майотте, Мексик, Монгол, Монтенегро, Мозамбик, Мьянмар, Намиби, Балба, Парагвай, Филиппин, Реюньон, Руанда, Сейшелийн арлууд, Сьерра Леон, Сомали, Өмнөд Африк, Судан, Суринам, Танзани, Тайланд, Тринидад ба Тобаго, Тунис, Уганда, Уругвай, Замби, Зимбабве.
Гэхдээ тусгаарлалтын шинэчилсэн журам зөвхөн вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдэд хамаарах бөгөөд вакцины бүрэн тунд хамрагдаагүй бол дээрх журам үйлчлэхгүй урьдын адил 10 хоног тусгаарлагдах юм байна.
Одоогоор улаан жагсаалтад Хаити, Панам, Венесуэл, Доминиканы Бүгд Найрамдах Улс, Колумби, Перу, Эквадор зэрэг долоон улс үлджээ.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл үлдээх