Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “20 минутын хот” бодлогыг хэлэлцэж батлав
![](https://niitlel.mn/wp-content/uploads/2024/04/438224308_966282774854399_6332035548207159642_n-1140x900.jpg)
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “20 минутын хот” бодлогыг хэлэлцэж баталсан талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.
Тэрбээр, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “20 минутын хот” бодлогыг хэлэлцэж батлав.
“20 минутын хот” нь нийслэлийн “Бага тойруу”-д төвлөрсөн эрх мэдлийг хороодод шилжүүлж, 20 минутын дотор төрийн үйлчилгээг иргэд оршин суугаа газартаа авах боломж бүрдүүлнэ.
“Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд мал аж ахуйн салбараа уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэн давах чадвартай болгох зорилгоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэхээр тогтов гэжээ.
![](https://niitlel.mn/wp-content/uploads/2024/04/хор.jpg)
Сэтгэгдэл үлдээх