Цэс Close

МҮОХ: Тамирчдыг 14 хоног гэрт нь тусгаарласны дараа албан ёсоор хүлээн авч, шагналыг гардуулахаар төлөвлөж байлаа

Олимпийн мөнгөн медальт Саид Моллайн  хэвлэлээр илэрхийлсэн байр суурийн  талаар  МҮОХ тайлбар хийлээ.  Үл ойлголцлыг залруулах үүднээс дараах тайлбарыг хийе гэсэн албан бичигт:

“Саид Моллайг мөнгөн медаль хүртсэн тэрхүү баярт өдөр МҮОХ-ны удирдлагууд штабтаа хүлээн авч, баяр хүргэн хүндэтгэл илэрхийлж, тамирчин, дасгалжуулагч нарт мөнгөн урамшуулал олгосон билээ. Харин албан ёсоор хүлээж авах тухайд олимпоос ирсэн тамирчид 14 хоног гэртээ өөрсдийгөө тусгаарлах зөвлөмжийг УОК-оос өгсөн. Энэ хугацаа дуусахаар олимпод оролцсон тамирчдаа албан ёсоор хүлээн авч, олимпод оролцсоны батламж болох энгэрийн тэмдэгийг гардуулан өгч, МҮОХ-ны дээд шагналаар шагнаж урамшуулахаар төлөвлөж байна.

Наймдугаар сарын 23-нд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал болно. Энэ хурлаар олимпийн наадамд оролцсон тамирчдыг хэзээ хүлээн авч, ОУОХ-ноос ирүүлсэн батламж, үнэмлэх тэмдэгийг гардуулж өгөх тов гарах болно.

Улсаас олгох мөнгөн урамшууллын хувьд Засгийн газрын тогтоол гарсан. Олимпийн медальтанд сар бүр олгох мөнгөн дэмжлэг 2022 оны нэгдүгээр сараас олгогдож эхлэх учиртай. Энэ бүхнийг түүнд сайн тайлбарлан хэлээгүйн улмаас үл ойлголцол гарсанд МҮОХ харамсаж байна.

Саид Моллай болоод бусад бүх тамирчдадаа дараагийн тэмцээн уралдаанд нь амжилт хүсэж, дахин ийм үл ойлголцол гаргахгүйн төлөө хичээн ажиллах болно гэдгээ илэрхийлье” гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах