Цэс Close

Рэппэр Big Gee өрхийн эмнэлэгт сайн дурын ажил хийж байна

Рэппэр Big Gee БЗД 27-р хорооны өрхийн эмнэлэгт сайн дурын ажил хийж байна. 

Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудастаа бичжээ. Тэрээр "Ковидын энэ хүнд нөхцөлд хүрэлцэж ядан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдаа ойлгож, хайрлаж, хүндэлж харьцахыг хичээгээрэй!!! Үнэхээр эмч нар хүрэлцэхгүй, ачаалал стресс өндөр хэцүү нөхцөлд байна.

Эмч нар минь битгий шантраарай. Бид та бүхэнтэй хамт шүү!!! Хэцүү цаг үеийг хамтдаа давцгаана шүү!!!

Дор бүрнээ хичээгээрэй. Ковидоор өвдөх нь цаг хугацааны асуудал гээд тайвширч огт болохгүй. Маскаа сайн зүүж халдвар хамгааллын дэглэмээ сахиарай хүмүүс ээ!!!" хэмээн бичжээ.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах