Цэс Close

Унгар улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилна

Улаанбаатар чуулгын байранд

08:30 цагт Хөгжлийн Банктай холбогдох гэм буруугийн шүүх хурал 14 дэх өдрөө үргэлжилж байна.

"Туушин" зочид буудалд

09:00-14:00 цагт "Мэдрэмжтэй мэдээлье" нэгдлээс зохион байгуулж буй "Хариуцлагатай сэтгүүл зүй: Төлөөлөл, итгэл ба боломжууд” форум болж байна.

Төрийн ордонд 

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

Барилгын хөгжлийн төвд

11:00 цагт барилгын материалын үнэ ханшийн талаар Барилгын хөгжлийн төвөөс мэдээлэл хүргэх хэвлэлийн хурал зохион байгуулна.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт иргэд ногдол ашгаа шаардаж гарын үсэг цуглуулах талаар иргэдийн төлөөллөөс мэдээлэл хийнэ.

"Зайсан скуэр" дэх Монарти виртуал болон биет хосолсон галерейд

17:00 цагт чөлөөт уран бүтээлч, зураач Л.Оргилболдын "Pastel art" үзэсгэлэн нээгдэнэ.

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Унгар улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал эхэлнэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах