ХҮН-ын Т.Доржханд Б.Найдалаа нарын хоршил сөрөг хүчний үүргийг гүйцэтгэхээр байна
Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд ХҮН-аас нэр дэвшсэн Б.Найдалаа, МАН-аас Э.Батшугар, АН-аас Э.Бат-Үүл нарын дунд гол өрсөлдөөн болж байна. Эрх барьж буй МАН-д шүүмжлэлтэй хандах асуудал өдрөөс өдөрт ихэссээр л байна. Шатахууны үнэ нэмэгдэж, шатахууны хомсдол үүсэхэд Засгийн газраас дорвитой арга хэмжээ авч чадахгүй хэвээр байна. Бүх бараа бүтээгдэхүүний үнэ өсч иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байна. Нэг нам дангаар засагласан МАН-ын эрх баригчдыг иргэд ил шүүмжлэх болсон.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ганхсан улс төр, нийгмийн ороо бусгаа энэ үед Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд иргэд ХҮН намыг буюу Б.Найдалааг дэмжих магадлал тун өндөр харагдаж байна. Талцан хуваагддаг АН-ын хувьд Э.Бат-Үүлийг одоо “тэтгэвэрт” нь гаргая гэх хандлагатай байх шиг байна.
ХҮН-ын хувьд сөрөг хүчний үүргийг хангалттай гүйцэтгэж УИХ-д нэг төлөөлөлтэй гэхэд ганцдахгүйгээр МАН-д хатуухан сануулгыг өгч чадаж байна. Сая шахмал түлшний хомсдол болж иргэд хөлдөх эрсдэлд орлоо. ХҮН нам л иргэдийн өмнөөс дуугарч мэдэгдэл гарган акц өрнүүлэн тулгамдсан энэ асуудлыг шийдэхээр ажилласан.
Хэрэв энэ нөхөн сонгуульд ХҮН-ын нэр дэвшигч Б.Найдалаад Сонгинохайрханчууд итгэл үзүүлчихвэл намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржхандтайгаа хоршин сөрөг хүчний үүргийг хангалттай хийчихээр байна. Үүнийг саяны шахмал түлшний хомсдлын үйл явдлаас ч харж болохоор байлаа.
Х.САЙНЖАРГАЛ
Сэтгэгдэл үлдээх