“Эрдэнэс силвер ресурс” 3-4 саяын цалинтай ажлын байранд сонгон шалгаруулалт зарлалаа

Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн охин компани болох “Эрдэнэс силвер ресурс” компани Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах уурхайнхаа гурван ажлын байранд сонгон шалгаруулалт зарлажээ. Тодруулбал, хоёр маркшейдер, нэг ил уурхайн төлөвлөлтийн инженер ажилд авахаар сонгон шалгаруулалт зарласан байна. Эдгээр ажлын байрны цалин нь сарын 3-4 сая төгрөг ажээ. Сонгон шалгаруулалтад оролцох хүмүүст ямар шаардлага тавьж байгаа болон ямар үүрэгтэй ажиллахыг нь танилцуулъя.
Ил уурхайн төлөвлөлтийн инженерийн гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Уулын олборлолтын ажлыг орчин үеийн техник, технологийн бодлого, инженерчлэлд тулгуурлан урт болон богино хугацааны төлөвлөлтийг эдийн засгийн болоод үйл ажиллагааны хувьд ашигтай байх боломжит арга замуудыг сонгон оновчтой шийдвэр гаргах, өдөр тутмын үйл ажиллагааг зөв зохион байгуулж ажиллах,
- Төлөвлөгөөний дагуу ил уурхайн ажлыг бүхэлд нь удирдан зохион байгуулах, уулын ажлын гүйцэтгэлд хяналт тавих, хэсэг нэгжүүдийн ажлыг харилцан уялдаатай ажиллуулах,
- Төлөвлөгөө, ажлын дарааллыг нарийвчлал сайтай бүрэн гүйцэд бэлтгэн гаргахад хэрэглэгдэх дата мэдээлэл цуглуулах
Хүдрийн ил уурхайн төлөвлөлт болон, инженерийн ажил, хаягдлын болон хүдрийн овоолгын загвар гаргах, - Олборлолтын багийн чиг үүрэгт хамаарах сайжруулалтын төслүүдэд дэмжлэг үзүүлэх, зохион байгуулах,
- Туслан гүйцэтгэгч компаниудтай харилцан ажиллах үед үүсэх эрсдэлийг боломжит хамгийн бага төвшинд байлгах, бууруулах зорилгоор гэрээт гүйцэтгэгчдийн ажлын арга барилын тодорхойлолттой нийцүүлэн, эрсдэлийн үнэлгээ боловсруулах,
- Өрөмдлөг тэсэлгээний ажил удирдан зохион байгуулах,
- Сард өрөмдөж тэслэх блокын хэмжээ, цооногийн тоог фронт бэлтгэх нөөцтэй уялдуулан план зурагт оруулан мөрдүүлэх чиглэл барьж ажиллах,
- Өрөмдлөг тэсэлгээний ажлын чанар, үр ашиг, аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр судалгаа хийж, төлөвлөлтийг сайжруулж ажиллах,
- Өрөмдлөг тэсэлгээний анхан шатны бүртгэл хөтлөлтийг, өдөр тутам удирдлагад танилцуулах
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Компьютерийн хэрэглээний программ хангамж болон Autocad, Surpac, Micromine зэрэг уул уурхайн телевлелтийн программ дээр ажиллах чадвартай,
- Төлөвлөлтийн инженерээр бакалавраас дээш зэрэгтэй 3 ба түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай,
- Удирдан зохион байгуулах чадвартай,
- Тэсрэх бодистой харьцах үнэмлэхтэй бол давуу тал болно,
- Өрөмдлөг, тэсэлгээ хийж байсан,
- Хөдөө орон нутагт ээлжээр ажиллах боломжтой.
Маркшейдерийн гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Уурхайн хил, хязгаар, хэмжээ, хэлбэр, мөрөгцөгүүд, хаягдлыг овоолго, уурхайн замуудад маркшейдерийн багаж ашиглан хэмжилт хийх,
- Тэсэлгээний цооногийн өрмийн цооногийн хязгаар болон шавыг тавих, тогтоох,
- Хийгдэж байгаа ажлуудын түвшинг гаргаж уулын мастер болон тоног төхөөрөмжийн операторуудад өгөх,
- Уурхайн зам мөрөгцөгүүд, карьерын ханын налалт, овоолгын хэмжилт хийх, шав тэмдэг тавих,
- Хаягдал болон хүдрийн мөрөгцөгүүдэд өдөр бүр, долоо хоног, сар тутмын хэмжилтүүдийг хийж уулын ажлын төлөвлөлт, зураглал оновчтой эсэхэд хяналт тавих,
- Ил уурхайн хэмжигдэхүүнүүдийн төрөл бүрийн үзүүлэлтүүдийг тооцож гаргах,
- Уул уурхайн ХАБЭА-ны талаар мэдлэгтэй байх
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Уул уурхайн маркшейдер инженерийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
- Идэвхитэй үйл ажиллагаатай уурхайд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх,
- Геодезийн хэмжилтийн багаж хэрэгслийг бүрэн ашигладаг байх,
- Компьютерийн хэрэглээний болон мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай / Microsoft Office, Minex, Talpac, Datamine, Surpac, Macromine/,
- Маркшейдерийн хэмжилтийн багаж хэрэгслийг бүрэн ашигладаг байх,
- Дрон дээр ажилладаг байх,
- Хөдөө орон нутагт ажиллах боломжтой
Сэтгэгдэл үлдээх