Цэс Close

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 52 өргөдөл, гомдлыг хүлээн авсан

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 3-ны хооронд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 52 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлжээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 69.2 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 271 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Төрийн байгууллагын авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгаа”, “Гадаад улсын эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаа дахь мөрдөгчийн хараат бус, бие даасан байдлын талаарх судалгаа” зэрэг судалгааны ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах