Цэс Close

Бусдын нүцгэн зураг, бичлэгийг олон нийтэд тараана гэж сүрдүүлсэн этгээдэд яллах дүгнэлт үйлджээ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас 51 иргэний нүцгэн зураг, бичлэгийг олон нийтэд тараана гэж сүрдүүлэн мөнгө шилжүүлэхийг шаардан заналхийлсэн Х-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлжээ. Тодруулбал, Х нь фэйсбүүк чатаар нэр бүхий 51 иргэнтэй харилцан, хагас нүцгэн байдлаар дүрст дуудлага хийн хуулбарлан авчээ. Ийнхүү мөнгө өгөхгүй бол ар гэрийнхэнд чинь үзүүлнэ, бусад хүмүүст тараана гэж айлган сүрдүүлж, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлжээ. Улмаар дээрх иргэдэд нийт 36 сая 640 мянган төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд Х-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах