Цэс Close

Д.Трамп Ж.Байденыг түүхэндээ хамгийн муу ерөнхийлөгч гэж үзэж байна

Ардчилсан намын гишүүн Жо Байденыг түүхэн дэхь хамгийн муу ерөнхийлөгч гэж үзэж байгаагаа АНУ-ын Төрийн тэргүүн асан Дональд Трамп ням гарагт мэдэгджээ.

“Ж.Байдены засаг захиргаа тааруухан байх болно гэдгийг бид бүгд мэдэж байсан ч ийм хэмжээнд муу байна гэж хэн ч төсөөлөөгүй. Орчин үеийн түүхэн дэх ерөнхийлөгч нараас Жо Байдены ерөнхийлөгчийн албыг хашсан эхний сар хамгийн сул байлаа. Байдены засаг захиргаа ажлын байр, гэр бүл, улсын хил, эрчим хүч, эмэгтэйчүүд төдийгүй шинжлэх ухааны эсрэг гэдгээ баталлан харууллаа” хэмээн тэрбээр Флорида муж улсын Орландо дахь консерватив үзэлтнүүдийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

“Ганцхан сарын дотор бид “Америк нэгдүгээрт” зарчмаас холдож, “Америк хамгийн сүүлд” гэсэн зарчим руу шилжин оржээ” хэмээн Д.Трамп мөн мэдэгдсэн байна. Тэрбээр ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дууссанаас хойш анх удаа ийнхүү олон нийтэд хандан мэдэгдэл хийжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах