Цэс Close

КОВИД 19-ийн "Mu" шинэ мутац нь вакцинд тэсвэртэй байж болзошгүй

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас КОВИД-19-ийн "Mu" хэмээх шинэ мутац хувилбарыг судалж байгаа талаар мэдээллээ. Mu хувилбарыг анх энэ оны нэгдүгээр сард Колумби улсаас илрүүлсэн. Анхандаа цөөн илэрдэг байсан уг мутац одоо дэлхий даяар буюу одоогоор 39 нь улсад тархаад байна.

Mu хувилбарын эрдэм шинжилгээний нэр нь B.1.621 гэдэг бөгөөд ДЭМБ анхаарлыг татаж байгаа 5 дахь хувилбар болсон байна. Одоогоор өдөрт илрэх  коронавирусын тохиолдлын дунд МЮ хувилбар 0,1 хувь хүрэхгүй байгаа ч Колумби, Эквадор-т нийт тохиолдлын  39% болон 13%-ийг тус тус эзлээд байна.

Энэнхүү хувилбар нь Колумби, Эквадорт  тархалт нь ихсэж байгаа ба вакцинд тэсвэртэй болж байгаа шинж тэмдэг үзүүлсэн гэж ДЭМБ анхаарууллаа. Одоогоор яг вакцинд тэсвэртэй гэдэг нь баталхын тулд нэмэлт туршилтууд хийх хэрэгтэй байгаагаа ДЭМБ хэллээ.

Эх сурвалж: https://news.un.org/

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах