Цэс Close

Ларри Кингийн үхлийн жинхэнэ шалтгаан нь коронавирус биш

Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд алдарт хөтлөгч Ларри Кингийг 87 насандаа коронавирусийн халдварын улмаас таалал төгссөн тухай мэдээ түгсэн. Тэгвэл үхлийн жинхэнэ шалтгаан нь коронавирус биш байсан нь тодорхой болжээ.

Эмчийн тэмдэглэл олон нийтийн сүлжээнд тарсанаас үзвэл бөөрний дутагдал, амьсгалын дутагдлын улмаас амьсгал хураасан гэжээ.

Ларри Кингийн сүүлчийн эхнэр Шон Саусвик Кинг “Түүний минь жижигхэн бие олон хүнд өвчинд нэрвэгдэж, ядарч доройтсон болохоор коронавирусийн халдвар авсан тухай дуулмагцаа шууд нулимс минь бөмбөрсөн. Гэхдээ тэр вирусийг давж чадсан юм. Тиймээс үхлийн шалтгаан нь коронавирус биш” гэж мэдэгджээ.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах