Цэс Close

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх юм.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Энэ долоо хоногт ҮХНӨ-ийг эцэслэчихвэл ирэх долоо хоногоос Сонгуулийн тухай хууль яригдана. Уг хуулийг хоёр намын төлөөлөл бүхий УИХ-ын гишүүд өргөн барьсан бөгөөд нэг хуулийн төсөл болгож нэгтгээд ажиллаж байгаа. УИХ-ын гишүүдийг 126 болгохыг дэмжвэл Сонгуулийн тухай хуульд нарийн заалтуудыг оруулна. Тухайлбал, эмэгтэйчүүдийн квот, нэр дэвшигчдийн зардлыг бууруулах, жагсаалтаар нэр дэвшигч болон гадаадаас сонгуульд оролцох зэрэг асуудал яригдах юм. УИХ дахь намын бүлгүүд тойргоос 78, жагсаалтаар 48-ийг сонгох асуудлыг дэмжсэн"гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат "Намын жагсаалтаар нэр дэвшигчид нь УИХ-д ард түмнээс нэг удаа сонгогдсон хүнийг оруулах ёстой. Болсон болоогүй сөөсгөр банди нар, годгор охидыг оруулж ирж болохгүй. Хэдэн намууд нь ял наймаалцдаг хулгайч, бүлэглэлүүдийн гарт орсон байна" гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах