Цэс Close

Ши Жиньпин: БНХАУ болон ОХУ хамтран ажиллаж, хамтдаа хожих шинэ хэлбэрийн харилцааны жишиг тогтоосон

NIITLEL.MN сайтын сэтгүүлч Ц.Эрдэнэтуяа БНХАУ-аас мэдээлж байна. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсад төрийн айлчлал хийж байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Москвагийн Внуково олон улсын нисэх онгоцны буудалд газардсан бөгөөд энэ үеэрээ " ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний урилгаар миний бие ОХУ-д төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байна. Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс ОХУ-ын засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхны ерөөж байна. Би 10 жилийн өмнө БНХАУ-ын даргаар сонгогдсоныхоо дараа ОХУ-д төрийн айлчлал хийж, В.Путин ерөнхийлөгчтэй хамт Хятад, Оросын харилцааны иж бүрэн хөгжлийн шинэ хуудсыг эхлүүлж басан. 10 жилийн турш БНХАУ болон ОХУ эвсэл холбоо үл байгуулах, сөргөлдөхгүй байх, гуравдагч талд чиглэхгүй байх зарчмын үндсэн дээр хоёр талын харилцааг хөгжүүлэн бэхжүүлж, харилцан хүндэтгэсэн, энх тайван зэрэгцэн орших, хамтран ажиллаж хамтдаа хожих шинэ хэлбэрийн том гүрний харилцааны жишиг тогтоосон. БНХАУ болон ОХУ нь дэлхийн том гүрэн, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд олон улсын үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Дэлхий ертөнц хүчтэй өөрчлөгдөж буй энэ үед Хятад улс ОХУ-тай хамт НҮБ-д түшиглэсэн олон улсын тогтолцоо, олон улсын хууль тогтоомж, түүнд суурилсан олон улсын дэглэм, НҮБ-ын дүрэм, зарчимд тулгуурласан олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг сахин хамгаалж, олон талт үзлийг тууштай баримталж, дэлхийн олон туйлт байдал, олон улсын харилцааны ардчиллыг ахиулж, дэлхийн засаглалыг илүү шударга, үндэслэлтэй замаар хөгжүүлэх болно" гэжээ.

Түүнтэй хамт ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төв хорооны тамгын газрын дарга Цай Чи, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад харилцааны тамгын газрын дарга Ван И, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Чин Ган нар хамт айлчилж байна. Айлчлал гурав хоног үргэлжилнэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах