Цэс Close

Ши Жиньпин: Хятад, Тажикстаны цаашдын хамтын ажиллагааны нэгдмэл байдлыг бататгахын тулд Тажикстаны талтай хамтран ажиллахад бэлэн

Өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Хятадад төрийн айлчлал хийж байгаа Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмонтой Ши-Ан хотод хэлэлцээ хийлээ.

Уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, хуучин найзтайгаа Ши-Ан хотод уулзаж байгаадаа баяртай байна. Эрхэмсэг ноён таныг Хятадад хүрэлцэн ирж, Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтад оролцож, төрийн айлчлал хийж байгааг баяртай угтаж байна. Хятад болон Тажикистан улсын дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр талын хамтын хүчин чармайлтаар, хоёр орны харилцаа сайн хөршийн найрамдалт харилцаанаас иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа руу үсрэнгүй хөгжсөн.

2019 онд миний бие танай улсад төрийн айлчлал хийж, Хятад-Тажикстан хоёр орны хөгжлийн хамтын цогц, аюулгүй байдлын хамтын цогц байгуулна хэмээн бид зарласан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд, хоёр орны хамтын цогцууд бүтээлч чанартай таатай ахиц дэвшил гаргасан.

Мөн БНХАУ болон Тажикстан хамтын харилцаа эртнээс түүхэн үүсэл хөгжил, улс төрийн бат бөх үндэс суурьтай. Улмаар хамтын ажиллагааны баялаг агуулгатай байдгаас олон нийтийн өргөн дэмжлэгийг хүлээсэн. Шинэ нөхцөл байдалд, хоёр орны ард түмний гэрэлт ирээдүйд илүү анхаарч, олон салбарын хамтын ажиллагааны түвшинг бүх талаар сайжруулж, үеийн үед сайн найзууд байх, жаргал зовлонгоо хамтатгаж, харилцан ашигтай, хамтаар хөгжсөн Хятад, Тажикстаны цаашдын хамтйн ажиллагааны нэгдмэл байдлыг бататгахын тулд Тажикстаны талтай хамтран ажиллахад Хятад улс бэлэн байна хэмээн БНХАУ-ын дарга Ши Жиньпин онцлон тэмдэглэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах