Энэ сарын 9-10-ны өдрүүдэд Залаатын ам болон Хүрэл тогоотын хэсгийн талбайд авиамикробиологийн аргаар агаараас тэмцэх ажил хийгдэнэ

Богд Хан уулын дархан цаазат газрын ойн экосистемийг хамгаалах, хөнөөлт шавжийн тархалтыг бууруулах зорилгоор Залаатын ам болон Хүрэл тогоотын хэсгийн нийт 2,000 га талбайд авиамикробиологийн аргаар агаараас тэмцэх ажлыг зургадугаар сарын 9-10-ны өдрүүдэд хийж байна.
Тус арга хэмжээг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын захиалгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд ойн эрүүл мэндийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах чухал ач холбогдолтой ажил юм.
Тэмцлийн ажил явагдаж буй бүсэд зорчиж буй иргэд та бүхэн холбогдох байгууллагын зөвлөмж, анхааруулгыг мөрдөн, аюулгүй байдлаа ханган зорчихыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас анхаарууллаа.

Сэтгэгдэл үлдээх