Цэс Close

Өөдлөх айл үүднээсээ буюу боомтын сэргэлт

   Чихэнд чимэгтэй мэдээ дуулах сайхаан. Сошиал ертөнц рүү шагайхад хар бараан мэдээ, хатуу шүүмжлэлээр дүүрчихсэн, халгам байх юм. Асуудалгүй улс орон гэж үгүй. Их, багын л ялгаа бий. Уг нь хатуу үг явдалд тустай гэдэгчлэн зөв шүүмж алдааг засахад сайн.  

   Гэвч гялайх наргүй, түнэр харанхуйд байгаа мэт гэрэл гэгээг харахаа байчихсан мэт бүхнийг харлуулах нь харамсалтай.

   Монголд асуудлууд уул овоо шиг их байгаа нь үнэн. Үүнээс нэг амьсгаагаар ангижрах боломж байхгүй. Системтэй, дэс дараатай шийдэх шаардлага тулгарч байгаа. Тухайлбал олон жил ярьсан ч ажил хэрэг болохгүй явж ирсэн авлигын асуудао байна. Авлигачдыг өчнөөнөөр нь ил болгож байгаа ч хууль шүүхийн процессоос болоод үр дүн удаан харагдаж байж мэднэ. Гэвч нэгэнт авлигачдын эсрэг галт тэрэг хөдөлсөн. Бид ч эхнээс нь тэдний талаар үнэнийг мэдэж авлаа. Энэ нь үр дүнгээ өгөөсэй, олон олон боломжуудыг гарын үсгийн хулгайгаар шийддэг цаг ард хоцроосой гэж найднам. Нэг ёсондоо ард түмнээрээ авлигачдын тухай ярьж, шагшрахаас цаашгүй байсан үеийг бодвол юм урагшилжээ. Ядаж л эрх баригчид нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нөхдүүдийг нэр дэвшүүлэхгүй гэдгээ зарлаж чадаж байна. Нийтээрээ боломжоо хулгайлуулж байснаа заримдаа мэдэхгүй өнгөрч, заримдаа мэдсээр байж яаж ч чадахгүй байсаар ирсэн. Авлигачидтай хатуу тэмцэнэ гэдэг чинь нийгэмд гэрэл гэгээ авчирч буй л хэрэг юм. Өчигдөрхөн нэг аятайхан мэдээ дуулдав.

     Цар тахлын үед амьтны хэл ам таталж байсан Замын-Үүд рүү Ерөнхий сайд яваад очжээ. Замын-Үүдийнхэн цар тахлын үед Ерөнхий сайдаас баахан үүрэг даалгавартай хоцорч байлаа. Ямар сайндаа л Боомт хариуцсан сайдтай болж байх вэ дээ. Өмнөд хилийн ганц нүүр царай нь үнэндээ л ичмээр байсан шүү.

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд хилийн боомтын зорчигч, ачаа тээврийнцогцолборын бүтээн байгуулалттай танилцжээ. Өөрийнх нь яриад байдаг "Шинэ сэргэлтийн бодлого"-д нь Боомтын сэргэлт бас тусгагдсан байсан. Тэр бодлогынхоо үр дүнд хийсэн ажлын нөхцөл байдалтай танилцжээ дээ.

Замын-Үүдийн боомтыг олон улсын жишигт нийцүүлэншинэчилж, өргөтгөснөөр нийт талбай найм, суудлынавтомашин нэвтрүүлэх хүчин чадал долоо, том оврыначаа тээврийн хэрэгслийнх гурав дахин нэмэгджээ. Нэлээд олон жилийн өмнө Засгийн газраас бүрэн эрхтэй төлөөлөгч хүртэл томилоод ч олигтой өөрчлөлт орохгүй,  хил дээр очсон хүмүүсийн уур, бухимдлыг ёстой нэг бардаг байлаа. Хилийн цаана нүдэн дээр гялалзтал хөгжөөд хилийн наана навсайгаад мөн ч хэцүү байлаа шүү дээ.

  Цар тахлын хүнд үед хил холболтын цэгүүдийгшуурхай шийдвэрлэж, экспортын дөрвөн шинэбоомтын бүтээн байгуулалтын ажлуудыг бодлогоордэмжиж, түншлэн ажилласан БНХАУ-ын Засгийн газартталархал илэрхийлсэн Ерөнхий сайд Өнөөдөр эдийнзасаг, худалдааны гол хаалга Замын-Үүд боомтынөргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажилбүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна.
Замын-Үүдийн боомтоор цагт 900 зорчигч, зорчигчтээврийн 100 хэрэгсэл нэвтэрч байсан бол өнөөдөр5000 зорчигч, зорчигч тээврийн 500 хэрэгсэл нэвтэрч, өдөрт 20 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай болж, 24 цагаар ажиллах боломж бүрдлээ. Замын-Үүд боомтынбоомилогдсон зангилаа ийнхүү тайлагдаж зорчигч, ачаа бараа нэвтрүүлэх хүчин чадал тав дахиннэмэгдэж байнагэжээ.

       Нийтлэлийн эхэнд хэлсэнчлэн дандаа шүүмж, хар бараан мэдээнд хуруугаа товшин тайтгардаг болсон энэ цагт гялтайх гялайх, аятайхан мэдээ энэ мөн биз дээ. Сонгууль хаяанд тулсан энэ өдрүүдэд мөн ч олон гүжир гүтгэлэг хар мэдээллүүд хөврөх биз. Тэр болтол ганц ч болов сайн юм сонсч өөдрөг байцгаана шүү, хэдүүлээ.

 За тэгээд Замын-Үүдийн боомтоор хил давах зорчигчтээврийн хэсэгт шинээр шалган нэвтрүүлэх 9500 ам.метр цогцолбор бүхий барилга байгууламж 30, ачаатээврийн хэсэгт 28 барилга, инженерийн дэд бүтцийн2.2 км шугам сүлжээ, цахилгаан хангамжийн 11 кмшугам, дэд өртөө, гэрэлтүүлэг, холбоо дохиолол, камержуулалт зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ.  
Мөн “УХААЛАГ ГАРЦ” систем нэвтрүүлж, хилийнмэргэжлийн хяналтыг гаалийн байгууллагатай нэгтгэждавхардлыг багасгаж, хяналт шалгалтыг хялбарчилсанбайна гэнэ.

    Манай улсын ачаа эргэлтийн экспортын 22, импортын 49 хувь Замын-Үүд боомтоор нэвтрэн өнгөрдөг гээд бод доо. Энэ боомтыг өөд татах зайлшгүй шаардлага байсан нь энэ тоон үзүүлэлтээс харагдана. Тэгэхээр нүүр тахлахаар болгож чадсан нь яамай даа.

   Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд 2022 оноосШивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Боршоо боомтод авто болонтөмөр зам, олон төрөлт чингэлэг тээврийн терминал, хил хяналтын байгууллагын алба хаагчдын орон сууцбарих ажил зэрэг эхэлжээ. Өөрөөр хэлбэл БНХАУ-тайхиллэдэг байнгын ажиллагаатай 13 боомтоос 8 боомтод бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа юм.

Засгийн газраас Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн478 км, Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км, Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийнбоомт чиглэлийн 120.85 км, Цагаандэл-Уул хилийнбоомт хүртэлх 270 км, Норовлин-Баян-Уул-Ульханчиглэлийн 124 км, Чойбалсан хотыг Хавиргынбоомттой холбох 124.5 км зам барихаар ажиллаж буйюм байна. Манай улс Боомтын тухай бие даасан хуультай болох юм дуулдсан. Одоо тэгээд ажил жигдрэх шатандаа ухралтгүй оржээ гэж харж байна.

 Боомтыг   хил нэвтрэх орц, гарц төдийхнөөр ойлгоххэрэггүй. Улс орны эдийн засгийн стратегийн чухал ачхолбогдолтой газар бөгөөл түүнийг дагасан хот, аялалжуучлал, чөлөөт бүсийн тухай ойлголт юм. Боомтуудаахөгжүүлснээр дараагийн шат буюу үйлдвэржилт, эдийнзасгийн чөлөөлт бүсийг бий болгох асуудал яригдахаасгадна Монгол Улсын тээвэр логистикийн өрсөлдөхчадвар олон улсад эрс дээшлэх юм. Гээд яривал их юм бий. Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Хилийн хаалга, хаяа хатавчаа өөд татна гэдэг өөдлөхийн цондон байг ээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах