Цэс Close

Ирц хүрээгүйн улмаас нэмэлт санал хураалт явуулах тохиолдолд СЕХ хуралдаж, товыг гаргана

Өчигдөр /2021.10.10 / Улсын Их хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа өнөөдөр 07:00-22.00 цагийн хооронд үргэлжилсэн. Гэвч нөхөн сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй учраас нэмэлт санал хураалт явуулах тухай СЕХ-ноос мэдэгдсэн юм. 

Энэ талаар СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Саналын ирц хүрэхгүй бол маргааш СЕХ хуралдаж, нэмэлт санал хураалтын өдрийг товлох байх. Энэ саналын дүн дээр нэмэлт санал хураалтыг зохион байгуулна. Нэмэлт санал хураалт нь тодорхой хугацааны дараа явагдах болохоос өнөөдрийн санал хураалтын дүн өөрчлөгдөхгүй гэсэн юм.

ХУУЛИЙН ЗААЛТ: Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль 78 дугаар зүйл:

78.2.Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна.

78.4.Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоо дээр нэмж тооцно.

78.5.Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно.

78.6.Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргах бөгөөд шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор зохион байгуулж явуулна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах