Цэс Close

Б.Жавхлан: НӨАТ-ын сугалааг энэ сараас зогсооно. Буцаан олголтын 2 хувийг нэмэхгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэж үеэр Сангийн сайд Б.Жавхлан НӨАТ-ын талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “НӨАТ олон нийтийн анхаарлыг татдаг. НӨАТ-ын тогтолцоог хөндмөөргүй байна. Эдийн засгийн шинэ тогтолцоонд орсон сүүлийн 32 жилд бидний бий болгосон маш зөв татварын тогтолцооны нэг систем. Энэ бол дэлхийн 160 улсад байдаг татварын сонгодог тогтолцоо. Манай 10 хувь өндөрт тооцогдохгүй. Дэлхийн 36 улс 10 болон 10-аас доош хувь байгаа. Буцаан олголтоо хасвал манай 8 хувь гэдэг бол багадаа орно. 2015 онд И-баримтын систем руу орсон. Энэ бол НӨАТ-ын системийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан. 2015 онд 46 хувьтай байсан НӨАТ-ын хамрагдалт одоо дөнгөж 61 хувьтай байна. Бидний зорилго 90 хувьд хүргэх.  Энэ бол төсөвт маш найдвартай, тогтвортой орлого болж ирсэн. Цаашдаа ч өсөн нэмэгдэх хандлагатай байна. Одоо төсвийн нийт орлогын 22 хувийг эзэлдэг. Жилд 3.7 их наяд төгрөгийн НӨАТ-ын орлого ордог, орлогын хамгийн том систем болсон. НӨАТ-ын сугалааг энэ сараас явуулахаа болино. Харин НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг ойрын жилдээ нэмэхгүй гэсэн бодлого барьж байна" гэлээ.

https://www.facebook.com/niitlelchid/videos/746195503421680

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах