Д.Эрдэнэбилэгийг 30 хоног хорихоор боллоо
Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 30 хоног хорих шийдвэрийг шүүхээс гаргалаа.
Тодруулбал... Авлигатай тэмцэх газраас энэ сарын 19-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгээс Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан байцаалт мэдүүлэг авсан талаар мэдээлсэн билээ. Тодруулбал, АТГ-ын мөрдөгчид Д.Эрдэнэбилэгийн Хан-Уул дүүрэгт байрлах гэрт болон Сүхбаатар дүүрэгт байрлах Худалдаа хөгжлийн банкны төв оффист нэгжлэг хийж, санхүүгийн баримтууд хураан авсан.
Тэгвэл өчигдөр Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих саналаа прокуророос шүүхэд хүргүүлжээ. Улмаар түүнийг цагдан хорих эсэх хурал өнөөдөр 09:00 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд болж, нэг сарын хугацаагаар баривчлах шийдвэрийг гаргажээ.
Сэтгэгдэл үлдээх