Цэс Close

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

МАН-ын  УЗ-өөс Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилга, хот байгуулалтын сайдаар Ц. Даваасүрэн, Боомтын сэргэлтийн сайдаар Х.Булгантуяа нарыг томилжээ.

Улмаар Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг албан тушаал бууруулж Дэд сайд болгох шийдвэрийг гаргасан байна.

Түүнчлэн УИХ-ын Дэд даргаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг томилох асуудлыг хэлэлцэж байгаа талаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа мэдээллээ. Мөн тэрбээр

  • Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайдаар “Таван толгой түлш” компанийн захирлаар ажиллаж байсан М.Ганбаатар
  • Одоо Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайдаар ажиллаж байгаа Г.Түвдэндоржийг Эдийн засаг, хөгжлийн яамны Дэд сайдаар
  • Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайдаар хуульч Ж.Эрхэмбаатар
  • УУХҮ-ийн Дэд сайдад Цэндсүрэнг дэвшүүлэв. Тэрбээр энэ салбарт олон жил ажилласан туршлагатай гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах