Цэс Close

Н.Алтанхуяг: Лиценз авна гэдгийг байгалийн баялгийг өмчилж байгаа юм шиг ойлгоо байх юм

УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан эхэлж, хэлэлцэх асуудлын эхэнд УИХ-ын нэр бүхий гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Ардчилсан Үндсэн хууль батлагдсан өдрийн мэндийг хүргэе. Үндсэн хуультай холбоотой нэг асуудлыг кзаавал хэлэх ёстой. Манайхан өчигдөр Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжиж байгаа. Энэ хуулийн 7.4 заалтад "хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны барьцаалсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл..." гээд эхэлсэн. Энэ хөрөнгө оруулалтын банк ихэвчлэн гадаадын хөрөнгө оруулалттай байх болов уу. Хоёрдугаарт, манайхны гар дээр байгаа бүх лиценз энэ банкны барьцаанд очих болов уу. Энэ агуулгаараа ард түмний газрын баялаг аль нэг хөрөнгө оруулалтын нэртэй банкных болох вий. Та нар энийгээ сайн судалсан уу. Лиценз гэдэг юмыг банкинд барьцаалж болохгүй. Шинэ Ардчилсан Үндсэн хуульд батлагдаад 30 гаруй жил болоход улсын эдийн засагт олигтой өөрчлөлт гарахгүй байгаа шалтгаан нь Үндсэн хуулийн заалт хэрэгжихгүй байгаагийн илрэл. Үндсэн хуулийн зургадугаар заалтад газрын хэвлий дэх баялаг, ан амьтан төрийн нийтийн өмч мөн гэж тусгасан байдаг. Гэтэл лиценз авна гэдэг байгалийн баялгийг өмчилж байгаа юм шиг юм болно. Уг нь лиценз гэдэг чинь тэр баялгыг ашиглах зөвшөөрөл шүү дээ. Түүнээс бус өмчлөх эд биш юм. Монголын баялаг гадаадын банкны барьцаанд орох вий.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Хуурамч шатахууны хуулийг хоёр жилийн турш ярьж, хууль батлуулж зогсоосон. Гэтэл энэ хуулийг нэг УИХ-ын гишүүн дизель түлш холих зорилгоор нөгөөх нь Засгийн газар АИ-92 шатахууныг холих зорилгоор оруулж ирлээ. Хуурамч шатахуун гэдэг нь том нефтийн агуулахын 75 хувьд оригналь дизель түлш хийнэ. Харин 25 хувьд нь киросентой хольж, бүтэн болгож, сэнсээр эргүүлнэ. Тэрийгээ хотын колонкод зөөж аваачаад, хүнд элемент нь доошоо, хөнгөн элемент нь дээшээ гарна. Хөнгөн элементийг нь хэрэглэсэн автомашин цагаан утаа хаяна. Хүнд элемент хэрэглэсэн машинаас хар утаа хаяна. Ингээд автомашинууд эвдэрнэ. Хоёр жилийн өмнө хотын гудамжны шонгийн 50 метрээс доош хэсэг нь хав хар утаа тортогтой байдаг байсан. Хүнд металь хэрэглэсэн автобуснаас ялгарсан утаа тортог хар болгодог байсан. Одоо тийм биш байгаа.

Бага насны хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж, монголчуудын генд нөлөөлнө. Энэ бүхнээс хоёр, гуравхан компани ашиг олж, МАН-ын компаниуд авлига авдаг байсан. Энэ хуулийг та нар УИХ-аар давуулна гонжийн жоо. Хоёр жил үзэж байж батлуулсан хуулийг таслуулах хуулийг дахин оруулж ирж байна. Шалтгаан нь шатахууны үнэ өссөн гэнэ. Шатахуун хэлэлцээрийн үр дүнд нэг дахин буурах боломжтой байна. Өндөр үнэтэй хийсэн гэрээгээ цуцал. УИХ-ын гишүүд анхааралтай байгаарай.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах