Цэс Close

"Хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 16-нд олгоно"

"Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн энэ сарын 21-ний Мягмар гарагт тохионо. Энэхүү уламжлалт баяр болох гэж буйтай холбогдуулан хүүхдийн мөнгө, насны хишиг, алдарт эхийн одон, цалинтай ээжийн тэтгэмжийг олгох хуваарийг наашлуулсан байна.

Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын эх сурвалжийн мэдээлснээр хүүхдийн мөнгө, цалинтай ээжийн тэтгэмж, насны хишиг, алдарт эхийн одонгийн мөнгийг хоёрдугаар сарын 16-нд шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Харин ахмад настнуудын тэтгэврийг хоёрдугаар сарын 12-нд олгох аж.

Хүүхдийн мөнгөний асуудлаар өрхийн мэдээлэл нь зөрүүтэй иргэд хоёрдугаар сарын 8-ны 17:00 цагаас өмнө анхан шатны нэгждээ хандаж засуулахыг ХНХЯ-наас санууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах