Цэс Close

Д.Амарбаясгалан: ХНХ-ын дараагийн сайдыг 14 хоногийн дотор томилно

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан гишүүний бүрэн эрх болон сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр гаргасан билээ. Үүний дагуу УИХ-ын хаврын ээлжит чуулган нээхтэй зэрэгцэн Ерөнхий сайд захирамж гарган Т.Аюурсайханыг өөрийнх нь хүсэлтийн дагуу ХНХ-ын сайдын албан тушаалаас чөлөөлсөн.

Т.Аюурсайханы оронд ХНХ-ийн сайдын суудалд хэнийг томилох тухай асуудлыг энэ долоо хоногт албан ёсоор хэлэлцэн шийдвэрлэнэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ. Тэрээр "Т.Аюурсайханыг энэ долоо хоногт сайдаас чөлөөлнө. Засгийн газрын тухай хуулиараа 14 хоногийн дотор Ерөнхий сайд дараагийн сайдыг оруулж ирдэг" гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах