Цэс Close

Хотын дарга нарын ХЭН ХЭЧНЭЭН газар олгосон бэ?

“Шилэн” ажиллагааны хүрээнд нийслэлийн Засаг дарга нарын олгосон газрын талаарх 36,985 мэдээллийг шилэн болголоо.

Улмаар Нийслэлийн Засаг дарга нар хэнд, хаана, хэзээ ямар хэмжээ зориулалтаар газар олгосон талаарх 2000 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний түүх баримтыг shilen.gov.mn сайтад ил тод болов.

Тодруулбал,

  • Газар эзэмших, ашиглах эрх олгосон 14,954
  • Эрхийн гэрчилгээний талбай, зориулалт өөрчилсөн 6,329
  • Эрхийн гэрчилгээ шилжүүлсэн 8,525
  • Эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан 7,150 гээд нийт 36,958 захирамжийг нээлттэйгээр өнөөдөр байршуулсан юм.

Тэгвэл нийтэд ил болгосон мэдээллээс харахад, М.Энхболд нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 7,374 газар олгох шийдвэр гаргаж байжээ. Энэ нь нийслэлд газар олгох хамгийн олон шийдвэр гаргасан тохиолдол юм.

Харин

  • Э.Бат-Үүл - 1888
  • Г.Мөнхбаяр - 1679
  • Су.Батболд - 1381
  • С.Амарсайхан - 811
  • Д.Сумъяабазар - 621
  • Т.Билэгт - 516
  • Ц.Батбаяр - 485
  • Ж.Батбаясгалан - 174 захирамж тус тус гаргасан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах