Цэс Close

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн тогтолцооны шинэчлэлийг хийж чадлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас санаачилсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тавдугаар сарын 31-нд баталсан. Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт хийж манай улс тогтолцооны хувьд цоо шинэ шинэчлэлрүү орж чадлаа. Үүн дотроос УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэнийг шүүмжлэх, зарим нь дэмжих байдлаар хүлээн авч байх шиг байна. УИХ-ын 76 гишүүний тоог 126 болгохоор батласан. Гишүүдийн тоог нэмэгдэж байгаад гол учир нь биш юм. Манай улс парламентын хувьд тогтолцооны шинэчлэл хийгдэж, төлөөллийн зарчим жинхэнэ утгаараа хэрэгжих болсонд гол ач холбогдол байна. Парламент хэт “давжаа” явж ирснийг, Засгийн газрын гишүүд нь УИХ-ыг “удирдах” хэмжээнд байсан, сонгогчдын санал гээгдэж ирсэн гэх мэт алдаануудыг засч залруулах боломжтой болж байгаа нь сайшаалтай юм.

Гишүүдийн тоог нэмэх нь улс орны аюулгүй байдал талаасаа ч, улс төр талаасаа ч, парламентын чадамж, иргэдийн төлөөлөл талаасаа ч цаг үеийн дуудлага шахуу болчихоод байсан нь маргашгүй.  Ер нь хууль батлан гаргадаг парламент буюу хууль тогтоох байгууллага нь үйл ажиллагаагаа явуулахад хангалттай хүний нөөцтэй байж, хуулийн чанар сайжирна. УИХ-ын гишүүд байнгын хороонд хуваагдаж, санаачилсан хуулийн ажлын хэсэгт хуваарилагддаг ч хууль батлах цаг хугацаа, хүний нөөцийн хувьд хүрэлцээ дутмагаас үүдэж кноп дарахаас аргагүй нөхцөл байдалтай явж ирсэн нь ч үнэн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Улстөрийн намууд эрх баригчид сонгууль дөхөхөөр өөрсдөдөө зориулан тоглоомын дүрэм зохиодог алдаа энд хүрээд цэг тавигдлаа. Цаашид энэ тоглоомын дүрмээр дараа дараагийн сонгуульд оролцоно. Нэг гишүүнд ногдсон эрх мэдлийн төвлөрөл өнөөдрийн санал хураалтаар цэг тавигдаж байна. Хууль тогтооход нэг гишүүн хоёр гурван байнгын хороонд давхар ордог, хууль хяналтгүй батлагддаг асуудал түүх болж байна. Цаашид нэг парламентын гишүүн нэг л байнгын хороонд ордог байх реформ хийгдлээ. УИХ-ын гишүүн байх нь өөртөө давуу байдал олгох асуудал эцэс боллоо. УИХ, Засгийн газар өнгөрсөн 30 жилийнхээ алдааг дүгнэж шинэ 30 жилийг эхлүүлэхийн төлөө явж байна. Олон алдаа завхрал, ололт амжилт бий. Сайныг сайнаар мууг муугаар ил тод болгоод явж байна. Шинэ тоглолтын дүрэм руу орж байна” гэсэн удаатай.

Ардчилсан нийгэмд шилжсэн манай улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд цаг үе, нөхцөл байдлын шалтгаанаар бий болсон тогтолцооны алдаагаа ҮХНӨ-өөр засах боломжтой боллоо. Тэртэй тэргүй хийгдэх байсан тогтолцооны шинэчлэлийг залуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зоригтойгоор хийж чадлаа. Ерөнхий сайдын хийж буй алхмаас баяр хүргүүштэй хүний өөрийн гэхгүйгээр өнөөгийн үүссэн нийгмийн саарыг арилгахаар хатуу тэмцэж эхэлсэн нь хийж буй олон ч ажлаас харагдаж байна. Жишээлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт. Авлигатай тэмцэхийн тулд “5Ш” хөтөлбөр зарлаж Хөгжлийн банк, нүүрсний хулгай, Боловсролын зээл гэх мэт сангуудын үйл ажиллагааг олны өмнө ил дэлгэж, шалгаж, хариуцлага тооцохоор ажиллаж байна. Удахгүй бүх том дарга нар, тэдний хамаарал бүхий хүмүүс тендерт орохыг хуулиар хориглох хуулийн төсөл ч санаачлан хэлэлцүүлэхээр зэхэж байгаа.

ҮХНӨ-өөр МАН, АН гэсэн хоёр нам руу сонгогчдын санал савж ирсэн нь ч өөрчлөгдөхөөр боллоо. Сонгуулийг холимог системээр явуулснаар жинхэнэ утгаараа олон намын тогтолцооруу манай улс орж, намууд үзэл санаагаараа мэтгэлцдэг цаг үе ирж байна.  Парламентад суудалгүй намуудад нийт сонгогчдын босгыг давж чадсанаар бодитой шударга өрсөлдөх боломжтой боллоо.

Б.ЭРДЭНЭ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах