Цэс Close

Маргааш дэлхийн оюутны Универсиад их наадам эхлэнэ

Зуны 31 дэх удаагийн дэлхийн оюутны Универсиад спортын их наадам БНХАУ-ын Чендү хотод долдугаар сарын 28-ны өдрөөс наймдугаар сарын 08-ны өдрүүдэд болно.

Тус наадамд дэлхийн шилдэг 16 улсын шигшээ багууд оролцох бөгөөд наадмын үеэр  үндсэн 18 төрөл, 269 жижиг тэмцээн зохион байгуулахаар болжээ. Мөн энэ үеэр Олон улсын оюутны спортын холбоо /FISU/-ны эрдэм шинжилгээний хурал, соёлын солилцооны олон арга хэмжээ зохион байгуулах бөгөөд дэлхийн улс орон, бүс нутгийн их дээд сургууль болон Хятадын их дээд сургуулийн оюутан тамирчид хоорондын солилцоог нэмэгдүүлэх аж.

Монгол улсын хувьд Универсиад спортын их наадамд сагсан бөмбөгийн төрлөөр "B" зонд Румын, Аргентин, Өмнөд Африкийн БНУ-ийн багуудтай тоглох товтой байна.

Ташрамд дурдахад, Зуны 31 дэх удаагийн дэлхийн оюутны спортын Универсиад наадам долдугаар сарын 28-ны өдрийн өглөө 08:00 цагт Чэндү хотын Дүн-Ань нуурын спортын цэцэрлэгт хүрээлэнд нээлтээ хийх бөгөөд БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцож, Универсиад наадмын нээлтийн ажиллагааг зарлахаар болжээ.

Бэлтгэсэн: Ц.Кастро

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах