50 жилийн дараа Милуоки Бакс NBA-д аваргаллаа
Америкийн үндэсний сагсан бөмбөгийн /NBA/ 2020-2021 оны улирлын аваргын зургаа дахь тоглолт өнөөдөр явагдаж, Милуоки Бакс баг талбай дээрээ Финикс Сансыг хүлээн авч, 105-98 гэсэн харьцаатай ялалт байгууллаа.
Милуоки Бакс 50 жилийн өмнө NBA-д аваргалж байсан ийнхүү хагас зууны дараа дахин аваргаллаа.
Финалтын 6 тоглолтын хоёрт нь Финикс Санс хожсон бол үлдсэн лөрвөн тоглолтод Бакс хожлоо.
Өнөөдөрийн тоглолтод 26 настай Грек залуу болох Яннис Антетокунмпо /Giannis Antetokounmpo/ 50 оноо, 13 самбараас бөмбөг авалттай дуусгаж, финалын MVP буюу “Үнэ цэнэтэй тоглогч”-оор шалгарлаа.




Сэтгэгдэл үлдээх