Өөр намын дотоод асуудал МАН-д хамааралгүй бөгөөд АН-ын талцал гүнзгийрч байгаад харамсаж байна
СЕХ-оос АН-аас нэр дэвшигчдийн материалыг хүлээж авахаас татгалзсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Д.Ганбат нарын гишүүд намдаа үүсээд байгаа талцалдаа МАН-ыг бууртгасан.
Иймд Монгол Ардын намаас мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд... "Улс төрийн өөр намын дотоод асуудал Монгол Ардын намд огтоос хамааралгүй бөгөөд ардчиллын тулгаар баганын нэг болсон Ардчилсан нам хоёр хуваагдан, хоёр дарга, хоёр нэр дэвшигчтэй болж, зөрчил талцал нь гүнзгийрсээр байгаад харамсаж байна. Нэг үгээр хэлбэл хөрш айл гэртээ зодолдчихоод буруугаа хажуу айдаа өгч байгаатай адил үйл явдал болж байна.
Цаашид улс төрийн намуудыг дотоод ардчилалтай, шилэн, нээлттэй, ил тод, улс орноо хөгжил дэвшилд хөтлөх бодлогын өрсөлдөөнд хүргэж, төлөвшүүлэн бэхжүүлэхийн төлөө Монгол Ардын нам санаачилга гарган, үлгэрлэн манлайлж ажиллах болно.
Дотооддоо үүссэн талцал хуваагдлаа бусдад нялзаахгүй байж, улс төрийн соёлыг эрхэмлэн харилцан хүндэтгэлтэй хандахыг Ардчилсан намын зарим гишүүдэд уриалж байна. Монгол Ардын нам Монгол улсын төрийн тэргүүнийг сонгох сонгуулийг шударга бөгөөд хуулийн хүрээнд зохион байгуулагдах ёстой гэж үзэж, бусад намуудыг хууль тогтоомжуудыг дагаж мөрдөн ажиллахыг уриалж байна" гэжээ.
Сэтгэгдэл үлдээх