Цэс Close

ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджавыг “Хангарди” одонгоор шагналаа

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Нийслэл хотын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад оруулсан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджавыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор “Хангарди” одонгоор шагналаа.

Шагналыг өнөөдөр /2021.07.09/ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан, нарийн бичгийн дарга Б.Батбямба нар гардуулан өгч, ажлын амжилт хүслээ. Мөн цаашид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үйл ажиллагаа нийслэлийн иргэдийн төлөөлөгчдөөс дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах