Цэс Close

Х.Нямбаатар: Ардчилсан намын хоёр гишүүн хоорондоо маргалдсан юм шиг байна. Нэр усыг нь зарлаад яах вэ

Төрийн ордонд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өрөөнд өнөөдөр зодоон болж, цагдаагийн хамгаалалтад авчээ.

Түүний өрөөнөөс гарч ирсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас сэтгүүлчид юу болсныг тодруулахад "Хоёр гишүүн маргасан бололтой байна. Өөрсдөө ярих байх. Би гэрч биш. Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирснийг шалгуулахын тулд Төрийн ордны хуулиар цагдаагийн байгууллага нь төрийн тусгай хамгаалалтын байгууллага руу хандаж, орох зөвшөөрөл авдаг. Түүнийг нь оруулах ёстой гэдгийг л хэлсэн. Бүрэлдэхүүн нь ирсэн. Ардчилсан намын хоёр гишүүн хоорондоо маргалдсан" гэв.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах