Төсөвт тодотгол хийх 1.8 их наяд төгрөгийг юунд ашиглах вэ?

Төсвийн тодотголыг Засгийн газраас энэ лхагва гарагт өргөн барина. Тиймээс энэ хуулийг энэ долоо хоногт хэлэлцэж эхлэх юм.
Энэ жилийн хувьд түүхэн төсөв баталсан. Тодруулбал, 20.5 их наяд төгрөгийн зардалтай байсан хэдий ч төсөвт тодотгол хийхдээ 1.8 их наяд төгрөг нэмэгдэнэ хэмээж буй.
Шалтгаан нь энэ оны эхний таван сарын орлогын ашгаас гадна өнгөрсөн жил ашиглаагүй 1.5 их наяд төгрөг байгаа гэх. Тиймдээ ч энэ жилийн төсвийн тодотголыг дээрх байдлаар нэмээд буй.
Тэгвэл 1.8 их наяд төгрөгийг юунд ашиглах вэ?
- 54.8 хувь - Төрийн албан хаагчдын суурь цалинг нэмэх /цалингийн доод хэмжээг нэг сая төгрөг болгоход 986.6 тэрбум төгрөг/
- 21.9 хувь - Нийт нэмэгдсэн зардлын энэ хэмжээг тэтгэврийн зөрүүг арилгах /зорилтот халамжийг нэмэгдүүлэхэд 90 тэрбум төрөг/
- 10.4 хувь - Улаанбаатар хотын түгжрэлийг арилгах /187 тэрбум төгрөг/
- 9.3 хувь - Хүүхэд бүрд хүүхдийн мөнгө олгохоос гадна хагас жилийг нөхөж олгох /167.7 тэрбум төгрөг/ зэргээр тус тус нэмэгдүүлэх ажээ.
Сэтгэгдэл үлдээх