Цэс Close

70 гаруй жил цас орсон Грийнлэндэд 7 тэрбум тонн бороо оржээ

1950 оноос хойш зөвхөн цас орж байсан Грийнлэндэд газарт бороо орж олныг гайхшруулж байгаа талаар cnn мэдээлжээ. Тодруулбал Грийнлэндэд 7 тэрбум тонн бороо орсны улмаас 8.5 тэрбум мөс хайлсан байна. Энэ нь Улаанбаатар хот 180 см усанд автахтай ижил гэсэн үг юм.

Мэргэлжтэнүүдийг хэлж байгаагаар энэ нь дэлхийн дулаарлыг харуулж байгаа бөгөөд хэрэв хүмүүс агаарыг бохирдуулахаа болихгүй бол энэ мөс хайлсаар байх болно гэжээ.

Гренланд нь 2,850,000 шоо километр  мөстэй ба зарим газраа мөсний гүн нь 3km хүрдэг байна. Энэ мөс бүхэлдээ хайлах юм бол энэ нь дэлхийн далайн түвшнийг 7.2 м -ийн өсөлтөд хүргэнэ. 2019 онд 532 тэрбум тонн мөс хайлахад далайн хэмжээ 1.5 миллиметрээр өндөр болжээ. Жил болгон ийм өндөрөөр өсөж байгаа бол зүгээр гэж бүгд бодох байх үнэндээ дараагын 10 жилд дэлхий улам дулаарч болох ба бороо орох тусам мөс их хэмжээгээр хайлах болно.

Дашрамд дурдахад, ус далайн түвшин ихэсхэд үерийн тоо огцом нэмэгдэнэ. Энэ нь барилга уул уурхай аж ахуйд огцом нөлөөлөх бөгөөд үер усыг бохирдуулах, ургац сүйтгэх, хөрс эвдэх зэрэг олон сөрөг нөлөөтэй юм.

эх сурвалж: cnn

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах