Цэс Close

Жо Байден БНХАУ-ын дарга Ши Жиньпинд эхнэрийнх нь төрсөн өдөр болох гэж байгааг сануулжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар өчигдөр Калифорниа мужийн Сан Франциско хотын ойролцоох эдлэнд дээд хэмжээний уулзалт хийж, дараа нь цэцэрлэгт хүрээлэнд хамтдаа зугаалжээ.

Өнгөрөгч 2011 онд АНУ-ын дэд ерөнхийлөгч, БНХАУ-ын дэд ерөнхийлөгчийн хувиар уулзаж байсан хоёр удирдагч энгийн нөхөрсөг байдалтай ярилцсан байна. Энэ үеэр Ж.Байдений засаг захиргааны өндөр албан тушаалтан хэлэхдээ, ерөнхийлөгч Ж.Байден Ши Жиньпинд хандан "Удахгүй болох эхнэрийн тань төрсөн өдрийн мэнд хүргэе" гэхэд Ши дарга "Би жаахан ичиж байна. Цаг наргүй их ажлаас болоод эхнэрийн төрсөн өдөр ирэх долоо хоногт болно гэдгийг мартжээ. Сануулсанд баярлалаа" гэж хариулсан байна.

Сонирхуулахад, АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден, Ши Жиньпиний эхнэр Пэн Лиюань нар нэг өдөр төржээ. Тодруулбал, Ж.Байден 1942 оны арваннэгдүгээр сарын 20-нд, хатагтай Пэн 1962 оны арваннэгдүгээр сарын 20-нд төрсөн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах